全部新闻




成就蒙古语
Амжилтын буухиа үргэлжилсээр...
本文以蒙古语发布。

Амжилтын буухиа үргэлжилсээр...
Олон улсын Англи хэлний мэдлэгийн Owlypia олимпиад 5 өдрийн турш Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод амжилттай зохион байгуулагдаж дүнгээ танилцууллаа. Энэ удаагийн олимпиадад 9 орны 120 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс “Оюунлаг” сургуулийн 9б ангийн сурагч Б.Тэнүүн насныхаа ангилалд хүрэл медаль, багийн дүнгээрээ хүрэл медаль, 11а ангийн сурагч Б.Намуун шилдэг илтгэгчээр шалгарч, хувийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн бахархам амжилт үзүүллээ. Сурагчдадаа болон тэднийг бэлтгэн оролцуулсан багш нартаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!



