全部新闻



成就蒙古语
Амжилтын буухиа үргэлжилсээр...
本文以蒙古语发布。

Амжилтын буухиа үргэлжилсээр...
5а ангийн сурагч О.Энхзаяа нь байт харвааны “Amateur Archery-2025”тэмцээний U12 ангилалд МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ.
9Б ангийн сурагч М.Мөнх-Ирээдүй нь 2025 оны 1-р сарын 5-нд зохион байгуулагдсан OWLYPIA олон улсын англи хэлний олимпиадын эхний шатанд АЛТАН МЕДАЛИЙН болзол ханган, 3-р сарын 28–29-нд Дархан хотод болсон хоёрдугаар шатанд амжилтаа бататган АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
3а ангийн сурагч Х.Амармэнд “Их Сунгаа XIX математикийн олимпиад”-д амжилттай оролцож, АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.
Бахархам амжилт гаргасан эрхэм шавь нартаа цаашдын сурлага, хөөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!


