成就蒙古语
АВТОМАТ РОБОТ 2017
本文以蒙古语发布。

АВТОМАТ РОБОТ 2017
Оюунлаг залуус, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, зохион бүтээх сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлэх техник сэтгэлгээг дэмжих зорилгоор "Автомат робот 2017" тэмцээн 2017.05.06-07-нд болж өнгөрлөө.
Уг тэмцээнийг ШУТИС-ийн МХТС, Монголын Робот Сонирхогчдын Робокон Нийгэмлэг, High Tech клуб, Лион Робо ХХК хамтран зохион байгуулжээ. Тус тэмцээнд хөлөө орон нутаг, Улаанбаатарын их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй багийн оюутан сурагчид оролцон өрсөлдсөнөөс электроник мэдээллийн технологийн багш Б. Хас-Очирын удирдсан Whizkids-1, Whizkids-2, Whizkids-3 багууд 3 ба 4-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэв. Багийн бүрэлдэхүүнд: 8в ангийн сурагч Тэнүүн, Сугаррагчаа, Билгүүн, 8б ангийн сурагч Энхбилэг, Эрхэс, Санчир, 11а ангийн сурагч Б.Тэмүүлэн, 11б ангийн сурагч Барсболд нар нь тойрог замын уралдаанд өөрсдийн бүтээсэн мэдрэгчтэй машинаар уралджээ. Уг машины бүх эд ангийг шинээр угсарч бүх кодчилол програмчлалыг гүйцэтгэн шалгах өөрчлөх турших бүхий л хүнд хүчир хөдөлмөрийг сурагчид маань хийжээ. Мөн Физик электроникийн багш Ариунбаатарын удирдсан 6в ангийн сурагч О. Базаррагчаа, Э. Энх-Оргил нарын Whizkids-4 баг Робот Хөлбөмбөгийн төрөлд оролцож 3-р байр эзлэв. Тэмцээнд оролцсон багуудын хамгийн бага нь учраас хүмүүс тэднийг өхөөрдөж урам хайрлаж ах нарыгаа ядахад нь баяр хүргэж байлаа.
Зохион бүтээх сэтгэлгээ сайтай авъяаслаг хүүхдүүддээ болон удирдсан багш Хас-Очир, Ариунбаатар нартаа баяр хүргэе. Цаашдын зохион бүтээх их авъяас билэг нь улам ундарч байх болтугай.