创办于 1999 · 蒙古国乌兰巴托

新闻新篇章:Oyunlag 现已成为剑桥国际学校。阅读公开信 →
Oyunlag
学生门户
设置
全部新闻

活动蒙古语

Багш та- гэрэлт эрдмийн тэнгэр

本文以蒙古语发布。

Багш та- гэрэлт эрдмийн тэнгэр

Багш та- гэрэлт эрдмийн тэнгэр
Багш та- Гэгээн оюуны тэнгис
Багш та- Гэрээс дуупсан хөтөч
Багш та- гараас хөтөлсөн замч

Дэлхийн багш нарын 25 дахь өдөр, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан СӨУЗ-өөс “Оюунлаг” сургуулийн багш, ажилчдын дунд зохион явуулсан “Хөгжөөнт тэмцээн” 2019.10.02-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнийг нээж сургалтын менежер Ч.Цэцэгээ үг хэлж, СӨУЗ-ийн авьяаслаг, манлайлагч сурагчид маань бүжиглэлээ. Хөгжөөнт тэмцээнийг СӨУЗ-ийн чиглүүлэгч багш Даваасүрэн, Цолмон нар зохион явууллаа. Анхаарал, авхаалж самбаа, баг хамт олныг нэгтгэсэн 3 үе шаттай тэмцээн байсан нь онцлог байв. Богино хугацаанд баг хамт олноороо нэгдэн нягтарч Цэрэнпил ахлагчтай баг “Тэргүүн байр” эзэллээ. Нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөсөн багш нартаа болон СӨУЗ-ийн чиглүүлэгч багш гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.

全部新闻