公告蒙古语
БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ХААГДЛАА
本文以蒙古语发布。

БЭЛТГЭЛ БҮЛГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ХААГДЛАА
Оюунлаг сургууль-ийн 2026–2027 оны хичээлийн жилд 1-р ангид элсэх сурагчдын бэлтгэл бүлгийн цахим бүртгэл амжилттай хаагдлаа.
Зөвхөн цахимаар бүртгүүлсэн хүүхдүүд “Танилцах хичээл”-д хамрагдана.
Танилцах хичээл, уулзалт ярилцлага
2026.02.28 – 2026.03.01
4 ээлжээр зохион байгуулагдана:
1-р ээлж: 08:30–10:00
2-р ээлж: 11:00–12:30
3-р ээлж: 13:30–15:00
4-р ээлж: 16:00–17:30
Асран хамгаалагч та бүхэнд
Хүүхдийнхээ танилцах хичээлийн цагт хоцролгүй ирж , бүртгэлийн ажилтнаас:
Хүүхдийн кодтой бугуйвч
Асран хамгаалагчийн нэвтрэх үнэмлэх
аваарай.
“Танилцах хичээл”-ийг бага ангийн багш нар удирдан явуулж,
үнэлгээг хөндлөнгийн комисс гаргана.
Хичээл 80 минут үргэлжилнэ.
Хүүхэд хичээлд сууж байх хугацаанд асран хамгаалагчид:
Сургуулийн орчинтой танилцах
Сургалтын албатай уулзалт ярилцлага хийнэ.
Элсэлтийн мэдээлэл
1 “Танилцах хичээл”-д хамрагдсан сурагчдаас:
4 бүлэгт нийт 128 сурагч
Хүлээлгийн жагсаалтад 30 сурагч
2026.03.03-нд элсэх эрх болон хүлээлгийн жагсаалтын цахим шуудан илгээгдэнэ.
2 Элсэх эрх авсан сурагчдын асран хамгаалагчийн цахим шууданд:
2026.03.04-нд сургалтын албатай уулзах цаг
Бүрдүүлэх материалын жагсаалт очно.
Товлосон цагтаа ирээгүй тохиолдолд нөхөн бүртгэх боломжгүй.
3 Хүлээлгийн жагсаалтад орсон бол:
Бүртгүүлээгүй сурагчийн оронд дарааллын дагуу элсэх эрхийн цахим шуудан очно.
4 Элсэх эрхийг өөр хүүхдэд шилжүүлэх боломжгүй.
Зөвхөн программд бүртгэлтэй нэр, регистрийн дугаартай хүүхдийг бүртгэнэ.
Та бүхэнд амжилт хүсье!
Ирээдүйн Оюунлагчууддаа амжилт!