公告蒙古语
БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР МАГИСТРАНТУР БОЛОН ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАР…
本文以蒙古语发布。

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР МАГИСТРАНТУР БОЛОН ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2018 оны хичээлийн жилд нийт 258 иргэнийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулна.
Тавигдах шаардлага:
1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл байх;
2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
Бакалаврын түвшинд суралцах бол бүрэн дунд боловсролтой, 25 хүртэлх насны ;
Магистрантурт суралцах бол бакалаврын зэрэгтэй, 35 хүртэлх насны ;
Докторантурт суралцах бол магистрын зэрэгтэй, 40 хүртэлх насны;
Бакалаврын түвшинд суралцах бол голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
Магистрантурт болон Докторантурын түвшинд суралцах бол 2.5 ба түүнээс дээш байх.
Бүртгэл:
Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 10, 11-ний өдрүүдийн 10:00-18:00 цагийн хооронд ШУТИС-ийн төв байр, 324, 421 тоот өрөөнд явагдана.
Иргэний үнэмлэх, гадаад паспорт (эх хувь болон хуулбарын хамт) болон сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь
Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбар 1 хувь.
Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.
Баримт бичгийн бүрдэл дутуу, бүртгэлийн цагаас хоцорсон иргэдийг бүртгэхгүй болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
http://www.mecss.gov.mn/China-2018