公告蒙古语
БШУЯ, ЭМЯ-ы сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ий өдрийн А/292, А/525 тоот хамтарсан тушаалын дагуу Оюунлаг сургууль нь…
本文以蒙古语发布。

БШУЯ, ЭМЯ-ы сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ий өдрийн А/292, А/525 тоот хамтарсан тушаалын дагуу Оюунлаг сургууль нь хичээл сургалтын үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо.
Онцгой нөхцөл байдлын үед танхимын сургалт эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуульдаа бүрэн хэмжээний ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, багш ажилчид короновирусын вакцины 2-р тунд 100% хамрагдаж PCR-ийн шинжилгээ хийлгэснээр шавь нараа хүлээн авах бэлтгэлээ хангалаа.
Танхимын сургалтын үеэр сурагчид дараах дэгийг баримтална.
1. Сурагчид зөвхөн ГЭР - СУРГУУЛЬ - ГЭР гэсэн маршрутыг баримтална. Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх
2. Хичээлд ирэхээсээ өмнө цай, хоолоо заавал идэж уусан байх / 1-8-р ангийн сурагчид үдийн хоолонд орохгүй/
3. Гэрээсээ хүнсний зүйл авч ирэхгүй байх
4. Өөрийн хэрэглэж буй үзэг, дэвтэр, ном болон бусад эд зүйлсийг бусдадаа дамжуулахгүй байх
5. Хүүхэд бүр усны савтай байх бөгөөд зөвхөн өөрийн усны савыг хэрэглэх
Хүн бүр хариуцлагатай байснаар танхимын сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах боломж бүрдэх учир бид хамтын ажиллагааг чухалчилж, дор бүрнээ үүрэг хариуцлагатай байхыг уриалж байна.
1-8-р ангийн ээлжийн хуваарийн ангийн TEAMS групп болон эцэг эхийн KAIZALA группээс харна уу.