活动蒙古语
COSTUME DAY – 2025
本文以蒙古语发布。

COSTUME DAY – 2025
Оюунлаг сургууль Halloween-ыг тохиолдуулан сурагчдынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг чөлөөт хувцас, дүр хувиралтын өдөрлөг энэ жил ч амжилттай болж өндөрлөлөө!
2025 оны 10 сарын 31-ний баасан гарагт болсон “Costume Day – 2025” арга хэмжээнд сурагчид өөрсдийн дуртай баатар, уран зөгнөлт дүрдээ хувилан оролцож, бүтээлч санаагаа гайхалтайгаар илэрхийллээ.
Арга хэмжээний үеэр хамгийн бүтээлч хувцаслалтыг шалгаруулж, сургуулийн удирдлагуудын зүгээс амттаны цуглуулга бүхий гарын бэлэг гардуулсан нь сурагчдад урам зориг, инээд хөөр бэлэглэсэн мөч байв!
Энэ өдөрлөг нь оюунлаг сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дэмжих, мөн хөгжилтэй, дурсамжтай мөчүүдийг бүтээсэн онцгой өдөр болж өнгөрлөө!
#CostumeDay2025 #HalloweenVibes #ОюунлагСургууль #Creativity #FunDay










