全部新闻
公告蒙古语
“Дээлтэй Монгол”өдөрлөг
本文以蒙古语发布。

“Дээлтэй Монгол”өдөрлөг
Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” өдөрлөг 11 дүгээр сарын 25-нд болох гэж байна.
Өдөрлөгийн зорилго нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, түүх соёлоо дээдэлж, бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Оюунлаг сургуулийн багш, сурагч, ажилтан ажиллагсад та бүхнийг монгол түмний бахархал болсон дээл хувцсаа өмсөн, эх орныхоо түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.