活动蒙古语
Дунд, ахлах ангиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
本文以蒙古语发布。

Дунд, ахлах ангиудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсанбөмбөгийн спортыг сурталчилан таниулах, тоглолтын техник ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 сарын 3,5-ны өдрүүдэд 6-8 дугаар анги, 9-12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сагсанбѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдаг билээ. Нийт 30 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдүүлж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулъя:
Дунд ангийн эмэгтэй багуудаас (6-8 дугаар анги)
I байр - Ж. Хандармаа багштай 8а анги
II байр - Цэндсүрэн багштай 7б анги
III байр - Даваахүү багштай 6в анги
Дунд ангийн эрэгтэй багуудаас (6-8 дугаар анги)
I байр - Х. Сувддарь багштай 8в анги
II байр - Цэндсүрэн багштай 7б анги
III байр - Болор-Эрдэнэ багштай 6б анги
Ахлах ангийн эмэгтэй багуудаас (9-12 дугаар анги)
I байр - Оюун-Эрдэнэ багштай Хонгорзул ахлагчтай 9а анги
II байр - Д. Батцэцэг багштай С. Хулан ахлагчтай 9в анги
III байр - Н.Уранбилэг багштай Энхжин ахлагчтай 12а анги
Ахлах ангийн эрэгтэй багуудаас (9-12 дугаар анги)
I байр - Л. Цэрэнчунт багштай Э. Бат-Оргил ахлагчтай 12б анги
II байр - Н. Уранбилэг багштай Д. Энхсайхан ахлагчтай 12а анги
III байр - Д.Батцэцэг багштай Тэнүүн ахлагчтай 9в анги багууд тус тус аваргаллаа.
Тус тэмцээнд багаа удирдан чиглүүлж , өөрийн техник ур чавдар, авхаалж самбаа, хурд хүчээрээ онцгойрон шалгарч “ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор
Дунд ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 6в ангийн сурагч Мягмарханд
Шилдэг эрэгтэй тоглогчоор 8в ангийн сурагч Өнөболд
Ахлах ангийн шилдэг эмэгтэй тоглогчоор 9а ангийн сурагч Хонгорзул
Шилдэг эрэгтэй тоглогчоор 12б ангийн сурагч Цэрэнтогтор нар тус тус шалгарлаа.
Сурагчдынхаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.