活动蒙古语
Эцэг эх багш нарын “ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээн
本文以蒙古语发布。

Эцэг эх багш нарын “ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээн
Жил бүр уламжлал болгон зохиогддог эцэг эх, багш нарын “ВОЛЕЙБОЛ”-ын аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь 2016 оны 11 дүгээр сарын 19,20-ны өдрүүдэд 1-5-р ангийн эцэг эх, багш нар, 6-12-р ангийн эцэг эх, багш нарын дунд өргөн дэлгэр зохион байгуулагдсан юм. Оюун ухаан болон биеийн спорт нь хүнээс тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг, ур ухаан, авхаалж самбаа, сэтгэл зүрх гээд багагүй зүйлсийг шаарддаг онцлогтой. Тиймдээ ч нэгэн зорилго доор нэгдэн ур чадвараа уралдуулан тоглосон багш эцэг эхчүүд маань халуун дулаан сэтгэлээр нэгдэн, бие биеэ ойлгосон нэгэн сайхан өдрийн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Мөн хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд , анги хамт олон болон багаараа 2 дахь спорт заалны нээлтэнд зориулж сэтгэлийн хандив, дурсгалын зүйл гардууллаа.
Болормаа багштай 4А анги -- Star гар бөмбөг 1ш
Цэвэлмаа багштай 5Б анги -- Олс 1ш , хөл бөмбөг 1ш
Эрдэнэцог багштай 2Г анги --Цагариг 10ш
Ариунзул багштай 1В анги --Сагсан бөмбөг 1ш
7 А,Б,В бүлгүүд -- Түрдэг бөмбөгний сав
Уранбилэг багштай 11А анги -- Гар болон сагсан бөмбөг 1,1ш
Цэрэнчунт багштай 11Б анги -- Теннисний бөмбөг 1хайрцаг ,аркит 4ш.