活动蒙古语
Эх хэлээрээ уншиж бичиж сурчныхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ сургуулийн хамгийн өхөөрдөм, хамгийн бяцхан хүү…
本文以蒙古语发布。

Эх хэлээрээ уншиж бичиж сурчныхаа баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ сургуулийн хамгийн өхөөрдөм, хамгийн бяцхан хүүхдүүддээ Эрдмийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Богинохон хугацаанд уншиж бичиж сурах амаргүй давааг өөрсдийнхөө хичээл зүтгэлээр даван туулсан нэгдүгээр ангийн бяцхан сурагчдаараа бид бахархахгүй байхын аргагүй билээ. Ийм цовоо сэргэлэн хүүхдүүд маань Эрдмийн баяр-Шинэ жилийн тоглолтоо эцэг эх, багш нартаа өргөн барьж байна.
Хэдхэн сарын дотор эх хэлнийхээ авиа зүйтэй танилцаж үеэр зөв шударга, утга төгөлдөр уншиж, зөв сайхан цэгцтэй цэвэр бичиж, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сайн суралцсан гээд олон зүйлийг сурчээ.
Сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, шүлэг найраглал, тансаг сайхан бүхэн цогцлоосон сайхан тоглолтоо үзүүллээ.
Энэ удаагийн шилдэг сурагчийг шалгаруулахдаа үеийн нөхөдтэйгээ эв эетэй сайхан харилцдаг, бусдын хөдөлмөрийг хүндэтгэн үздэг, найз нөхөддөө тусалж дэмждэг, хамтран ажиллах зөв хандлагатай, суралцах арга барилыг сайн эзэмшиж яваа сурагчдыг хамт олных нь саналаар шалгаруулсан шалгаруулалт байлаа. Ганцхан хувь хүний зөвхөн хичээл сурлагандаа сайн гэдгээр нь тодруулсангүй олон талаас нь үнэлсэн үнэлгээ байлаа.
1а ангийн сурагч Б.Үенч, Е.Маралгоо, И.Мөнхжаргал, О.Тэмүүлэн, Э.Зол-Учрал
1б ангийн сурагч А.Энэрэл, Б.Энх-Эрдэнэ, Ц.Ананд, Э.Хулан, Э.Эгшиглэн,
1в ангийн сурагч Г.Эгшиглэн, Н.Хулан, Т.Тэнүүн, Х.Хүдэрбаатар, Э.Тэлмүүн,
1г ангийн сурагч Б.Насанханд, Б.Тэмүүлэн, Ж.Тэмүүжин, Э.Цэлмүүн, Э.Чингүүн нар “2017 оны Шилдэг сурагч” өргөмжлөл шагналаа гардан авлаа.