活动蒙古语
Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
本文以蒙古语发布。

Эрдмийн хишгээ харамгүй хайрласан багш нарын
Энхрий үрсээ урамшуулан дэмжсэн ээж аавуудын
Эрдэм номдоо шамдан суралцсан шавь нарын
Эгнэгт дурсах “Үсэглэлийн баяр” үнэхээр сайхан боллоо.
Аав ээжийнхээ өврөөс салаагүй шахам зургаан настнууд цэцэрлэгийн тоглоомоо санан санан сурагч болж байсан цаг саяхан мэт.
Харин тэд өнөөдөр ангидаа, сургуульдаа, найзууддаа, багшдаа үнэхээр дасчээ. Энэ өдөр тэд маань уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа аав ээж, ах эгч, эмээ өвөө, ачит багш, найзууддаа танилцууллаа. Эзэмшсэн мэдлэг, ур яадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа I-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах журам гарчээ. Анхны медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавья.
Хүүхэд бүрийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, эцэг эх баяр хөөртэйгөөр үзэж сонирхлоо. Хүүхэд гэдэг тайлагдашгүй, давтагдашгүй, гэгээлэг ертөнц юм.
Цаг хугацаа улиран одсон ч
Цагаан толгойн үсэглэлийн баяр
Сайхан дурсамжаар дүүрэн бялхаж
Санаа сэтгэлд тодхон үлджээ.
Үсэг нүдэлж таньсны баяр
Үнэхээр гайхалтай “Үсэглэлийн баяр” байлаа.
Барагдашгүй эрдмийн сурах түлхүүрийг
Балчирхан бидэндээ заан сургасан
Ачит багшдаа маш их баярлалаа.