活动蒙古语
Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч ардын багш нар
本文以蒙古语发布。

Эрхэм баян-эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч ардын багш нар
Энэрэл хайраар үрсээ өлгийддөг эрхэм хүндэт эцэг эхчүүд
Ихийг сурч мэдэхийн тэмүүлэл болсон энхрий бяцхан хүүхэд багачуудаа Оюунлаг сургууль хүлээн авч, 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
Бид өрнүүн их амжилттай, өнөд ихийг сурч, сургах хүсэл зорилготойгоор өнөөдөр шинэ хичээлийн жилтэйгээ золголоо.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд хүүхэд багачуудын дунд од болон гялалзаж яваа Wassabis хамтлаг хүрэлцэн ирж, эцэг эх, багш, сурагчдад ая дууны дээжээ өргөн барилаа
Сургуулийн алтан босгоор анх алхан орж буй 1а ангийн сурагч Номинхүслэн, 1в ангийн сурагч Тэмүүл нар хичээлийн анхны хонхоо жингэнүүлэн цохиж, нийт сурагчдаа эрдмийн их өргөөндөө урин орууллаа.
Анги удирдсан багш нар даасан ангийн сурагчдадаа “Монгол орны бахархал” сэдвээр эхний хичээлээ явуулж, хүүхэд бүр эх орноороо бахархах, омогших, хайрлан хамгаалах сэдлийг өглөө