活动蒙古语
Хаврын их цэвэрлэгээнд Оюунлагчууд нэгдлээ
本文以蒙古语发布。

Хаврын их цэвэрлэгээнд Оюунлагчууд нэгдлээ
“Оюунлаг” сургуулийн СӨУЗ, Байгалийн ухааны тэнхимээс зохион явуулсан “Хаврын их цэвэрлэгээ” аянд 1-12-р ангийн сурагчид, багш нар маань идэвхтэй оролцлоо.
Энэхүү ажил нь сурагчдын нийгмийн идэвх оролцоог дэмжих, ажил хөдөлмөрт үлгэрлэн дагуулах, үйлчлэгч цэвэрлэгчдийн ажлыг ойлгож, үнэ цэнийг мэдрүүлэх, байгаль орчиндоо цэвэр цэмцгэр байх зэрэг олон сайхан дадал зуршлыг хүүхдүүдэд суулгадаг учраас манай сургууль жил бүр уламжлан зохион байгуулдаг билээ.
1-8-р ангийн сурагчид сургуулийн доторх хэсгийг, 9-12-р ангийн сурагчид сургуулийнхаа гаднах зам талбай, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль орчиндоо өнгө үзэмж нэмлээ. Хаврын их цэвэрлэгээнд нэгдсэн багш, сурагчдадаа баярлалаа.










