活动蒙古语
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
本文以蒙古语发布。

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
http://oyunlag.edu.mn/medeedetail.php?id=100&newsid=16080001
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Нийт ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, сурагч та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье.
Хэдхэн хоногийн дараа Есдүгээр сарын нэгэн. Монгол орны өнцөг булан бүрт хичээлийн шинэ жилийн анхны хонх цангинаж, эрдмийн их өргөө сургуулийн анги танхим бүрд инээд хөөр цалгин, хэсэг хугацаанд уулзаагүй анд найзууд, багш нартайгаа нүүр учран золгох мөч ойртсоор байна.
Ингээд та бүхэндээ дараах мэдээллийг сонордуулъя.
1. Нийт багш ажиллагсад 2016.08.22-ны өглөө 10:00 цагт ажилд орно.
2. Өнгөрсөн хичээлийн жилд тус сургуульд суралцаж байсан сурагчдын бүртгэл 2016.08.23-аас 25-ны өдрүүдэд явагдана.
3. Эцэг эх болон сурагчдын зүгээс ирсэн дүрэмт хувцасны талаарх гомдол саналыг үндэслэн энэ хичээлийн жилээс дүрэмт хувцасны загварыг “Бөртэ” улсын үйлдвэрээр хийлгэх болсон тул сурагч та бүхнийг дараах хуваарийн дагуу сургууль дээрээ ирж биеийн хэмжээгээ өгөхийг мэдээллэж байна. 1-р анги болон шинээр элсэн орсон сурагчид дүрэмт хувцасны үнийг төлнө. Харин 2015-2016 оны хичээлийн жилд суралцаж байсан суралцагсдын дүрэмт хувцасны үнийг сургуулийн захиргаанаас бүрэн хариуцна. Дүрэм хувцасны хэмжээ өгөх цагийн хуваарь:
• 1-4 -р ангийн сурагчид 2016.08.24-ний 9:00-16:00 цагийн хооронд
• 5-12 -р ангийн сурагчид 2016.08.25-ны 9:00-16:00 цагийн хооронд
4. Хичээлийн шинэ жилийн нээлт 2016.09.01-ний өглөө 9:00 цагт эхэлнэ.
5. Сургалтын төлбөрийг ХХБанк 453132197 , ХААНБанк 5925115937 гэсэн Оюунлаг дунд сургуулийн дансанд тушаана уу. Гүйлгээний утга хэсэгт сургалтын төлбөр 4 сая төгрөг тушаагч хэсэгт хүүхдийнхээ овог нэр, ангийг тодорхой бичих.
Сургуулийн захиргаа