成就蒙古语
МАТЕМАТИКИЙН КЕНГУРУ УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
本文以蒙古语发布。

МАТЕМАТИКИЙН КЕНГУРУ УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Жил бүр уламжлал болон явагддаг "Кенгуру" олон улсын математикийн уралдаан Монгол улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын дунд сургуулиудын 3-4, 5-6, 7-8, 9-10, 11-12 гэсэн ангиллаар 2018 оны 3-р сарын 18-нд явагдаж өнгөрчээ. Хэдхэн хоногийн өмнө Кенгуру уралдааны дүн гарч "Оюунлаг" дунд сургуулийн сурагчид маань амжилт арвинтай шагналын арвин их ургацыг хураан авлаа. Оюунлаг сургуулийн сурагчид маань:
Алтан медаль 12
Мөнгөн медаль 21
Хүрэл медаль 15
I зэргийн диплом 48
II зэргийн диплом 32
III зэргийн диплом 45-ыг хүртлээ.
Энэхүү нэр хүндтэй уралдаанд олон хоногийн турш шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан математикийн багш нартаа талархал илэрхийлье.
ТУС ОЛИМПИАДЫН ТҮҮХИЙГ СОНИРХУУЛБАЛ:
Математикийн Кенгуру олимпиад нь 1980-аад оны эхээр Австралийн математикч, сурган хүмүүжүүлэгч Питер Холлоран өөрийн орондоо нэгэн математикийн нэгэн тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээний онцлог нь:
- Бодлогууд нь сонгох хэлбэрийн тестэн даалгаврууд
- Хариуг (хүний оролцоо байхгүй) компьютерээр засдаг тул богино хугацаанд олон сурагчийн материалыг засдаг гэсэн хоёр үзүүлэлтээрээ уламжлалт математикийн олимпиадаас өвөрмөц ялгаатай байв.
Уг тэмцээнд жил бүр оролцох сурагчдын тоо нэмэгдсээр 1980-аад оны дунд үед 500.000 гаруй австрали сурагч оролцдог болсон байна.
1991 онд дээрх тэмцээний туршлага дээр тулгуурлан Францын математикч Андрей Деледик (Andre Deledicq), Пиерри Воудине (Pierre Boudine) нар Франц улсад зохион байгуулсан явагдсан ба энэ үед 120000 сурагч оролцож байжээ. Тэд Австрали нөхөддөө хүндэтгэл үзүүлж уг тэмцээнийг “Кенгуру” уралдаан гэж нэрлэсэн байна.
1993 оны 6-р сард Кенгуру уралдааны Францын зохион байгуулагчид Парис хотод “Европын орнуудын хүрээнд уулзалт” зохион байгуулжээ. Тус уулзалтад 8 орон оролцсон байна. (Франц, Беларусь, Унгер, Нидерланд, Польш, Румын, Оросын Холбооны Улс, Испани)
1994 оны 6-р сард ерөнхий чуулганаараа европын 10 улсын төлөөлөлтэй “Кengourou sans frontieres” олон улсын холбоо байгуулав. Энэ холбоо жил бүр хуралдаж “Кенгуру” уралдааны сэдэв, бүх улс оронд явуулах өдөр, уралдааны хугацаа, бай шагнал гэсэн асуудлын талаар хэлэлцэж байхаар шийдвэрлэжээ.
ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛСАД:
Математикийн ухааны доктор М.Итгэл багш Олон улсын холбоонд хүсэлт тавьж Монголын хүүхэд багачуудыг оролцуулах эрхийг албан ёсоор авч өнөөдөр Монгол орон даяар математикийг шимтэн сонирхогч хүүхдүүдийн оролцохыг хүсдэг олимпиадуудын нэг болжээ.