全部新闻

成就蒙古语
“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн
本文以蒙古语发布。

“Мөрөөдлийн гоол-2025” тэмцээн
Баянзүрх дүүргийн 13 хүртэлх насны сурагчдын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 09 дүгээр сарын 16-нд Баянзүрх дүүргийн 14-р болон 147-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд амжилттай болж өндөрлөлөө.
Финалын шатанд шалгарсан шилдэг 3 баг тойргоор өрсөлдөхөд, Оюунлаг сургуулийн баг тамирчид маань 79-р сургуулийн багийг 1:0 харьцаатай буулган авч , 147-р сургуулийн багтай 0:0-ээр тэнцэн тэмцээнээ өндөрлүүлэв.
Ийнхүү манай залуус тэмцээний дэд байрыг эзэлж, сургуулиа нэр төртэйгээр төлөөллөө .
