全部新闻
社区蒙古语
Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе
本文以蒙古语发布。
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн түүхэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Оюунлаг олон улсын сургуулийн нийт сурагчид, эцэг эхчүүд, багш ажилтнууд Та бүхэндээ баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол хүн болж төрсөн бахархал, өвөг дээдсээс өвлөн ирсэн төрт ёс, түүх соёл, эх хэл, үнэт уламжлалаа эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил дэвшилд эрдэм мэдлэг, зөв хүмүүжил, бүтээлч сэтгэлгээгээр хувь нэмрээ оруулах ирээдүйн эзэд болон төлөвших болтугай.