全部新闻
公告蒙古语
Монголын уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан үндэсний өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, бахархах зорилгын хү…
本文以蒙古语发布。

Монголын уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан үндэсний өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх, бахархах зорилгын хүрээнд “Монгол уламжлал” өдөрлөгийг жил бүр зохион явуулдаг билээ.
Өв соёл, уламжлалаасаа суралцах уг өдөрлөг 2022-02-14-ий Даваа гарагт болох бөгөөд Оюунлаг сургуулийн багш, сурагчид та бүхнийг энэ өдөр үндэсний хувцсаараа гоён ирж, дараах 5 өртөөгөөр аялахыг урьж байна.