活动蒙古语
Найрамдал” зусланд өнгөрөөсөн гэгээн өдрүүд
本文以蒙古语发布。

Найрамдал” зусланд өнгөрөөсөн гэгээн өдрүүд
“Оюунлаг” сургуулийн 8-12-р ангийн 135 сурагч 5 багшийн хамтаар ОУ-ын “Найрамдал” цогцолборт 2017 оны 4-р сарын 9- 12 –ны өдрүүдэд 3 хоног хөгжилтэй сайхан амарлаа. Сурагчдын дунд зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаа “Найрамдал” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан. Хөтөлбөр нь зуслантайгаа танилцахаас эхлээд, бүлгүүдэд хуваагдан, туг өргөх үйл ажиллагаа, тойрон бүжиг, тоглоомын тойрог, АСК, спорт өдөрлөг,сонголтын цагаар үргэлжилж, баяр баясал,инээд хөөрөөр цалгиж өнгөрлөө. Тухайлбал:
• АСК –ээр “Монгол бахархал” сэдэвт мэндчилгээ, “Сайхан санааны үзүүрт шар тос”сэдэвт гэрийн даалгавар, асуулт хариултын тэмцээн, одод таах сонирхолтой даалгавруудыг амжилттай гүйцэтгэн өрсөлдөж, “Оюунлаг” сургуулийн 12б ангийн сурагч Билгүүн ахлагчтай “Help in need” 5-р баг түрүүлж, цомын эзэн боллоо.
• Спорт өдөрлөгийн цагаар шатар, сагсан бөмбөг,олс таталтын тэмцээнүүд болж, манай 8-р ангийнхан чадалтай, авхаалжтай гэдгээ харуулж, 12-р ангийнхнаа хожлоо. 11,12-р ангийн хөвгүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж, цаг сунгаж тоглосноор 12-р ангийн баг торгуулын 1 оноогоор ялалт байгууллаа.
• Сонголтын цагаар сурагчид өөрсдийнхөө сонголтоор шатар, гар бөмбөг, дээс, цагариг,уран барилга, кино, make –up шивээс,бүжиг,караоке, музей, ширээний теннис, танин мэдэхүйн өртөөнүүдээр аялан, цагийг хөгжилтэй,үр дүнтэй өнгөрүүлж, их зүйлийг сурч мэдлээ.
Олон улсын “Найрамдал” цогцолбор нь сурагчдын тав тухтай, цэвэр тохилог, аюулгүй орчинг бүрдүүлсний зэрэгцээ амттай, эрүүл, чанартай хоолоор үйлчилж, найрсаг зочломтгой харилцааг эрхэмлэдэгт бүгд талархаж, сэтгэл дүүрэн амарцгаалаа. Сурагч насны олон сайхан гэгээн дурсамжийг нэмсэн, мартагдахааргүй 3 хоног өнгөрлөө.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан “Оюунлаг” сургуулийн захиргаа, СӨУЗ-дөө маш их баярлалаа.