活动蒙古语
Өнөөдөр Монгол орны минь өнцөг булан бүрт эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд баяр хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн…
本文以蒙古语发布。

Өнөөдөр Монгол орны минь өнцөг булан бүрт эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд баяр хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн аялгуу цалгисан өдөр. Зуны гурван cap ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охид ижилдэн дассан найз нөхөд, багш нар хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй ийм л сайхан өглөө болж байна.
Ингээд энд хүрэлцэн ирсэн цэцэрлэгийнхээ тоглоомноос саяхан салж хичээлийн танхимд шилжин Оюунлаг дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болж байгаа Зургаахан настай бяцхан сурагчдидаа болон нийт эцэг эхчүүд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр тус сургууль нь 800 гаруй сурагч, 60 багш сурган хүмүүжүүлэгч, үүнээс Америк багш 6, Хятад багш 3, Негру улсын багш 3, үйлчилгээний 10 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. Хэдхэн хоногийн дараа биеийн тамирын хичээлийн зал, ахлах ангийн сурагчдын хичээлийн байрны өргөтгөл ашиглалтанд орохоос гадна бага дунд ангиудын хичээл сургалтын танхимууд ч бүрэн хэмжээгээр олон улсын стандартад нийцсэн сурагчийн ширээ сандлаар бүрэн тоноглогдож дууслаа. Ийм л бүтээн байгуулалтыг сургуулийн захиргааны зүгээс хийж амжууллаа.
Шинэ жилийн нээлтэд дуучин Дэлгэрмөрөн, Хишигдалай, Зоригт нар ирж ая дууны мэндчилгээ дэвшүүлснээс гадна TV8 телевизийнхэн 9-р сарын 1-ний нээлтийн үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Зураг 789
Зөвхөн 2016 онд хүүхэд багачууд та бүхэн математик, гадаад хэл, хими, биологи, түүх нийгэм зэрэг шинжлэх ухааны хичээлүүд болон шатар уран зургийн улс хот, дүүргийн олимпиад уралдаан тэмцээнээс аваргын цом өргөмжлөлийг багаараа 5 удаа, алтан медаль 108, мөнгөн медаль 159, хүрэл медаль 203-ыг хүртжээ. Энэ бүхэн сурагч багш та бүхний нөр хичээнгүй хөдөлмөрийн үзүүлэлт болон сургуулийн түүхэнд үлдэнэ. Мөн энэ хичээлийн жилд төгссөн та нарын ах эгч нар ч ЭЕШ-ынхаа математик, физик, англи хэл, нийгмийн ухааны шалгалтынхаа дундаж оноогоор 650-678,5 оноог авч нийт төгсөгчдийн гуравны нэг нь СЭЗДС-д, үлдсэн сурагчид маань МУИС, ШУТИС болон гадаадын их дээд сургуульд элсэн суралцахаар боллоо.
Монголын үндэсний телевиз, Англи хэлний олон улсын төвөөс зохион байгуулсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах англи хэлний телевизийн уралдаант нэвтрүүлэгт сургуулиа төлөөлөн оролцсон 6-р ангийн Оргил ахлагчтай баг тэргүүн байр эзэлж алтан медаль өргөмжлөлөөр, 7-р ангийн Темерлан Рей ахлагчтай баг дэд байрыг эзэлж мөнгөн медаль өргөмжлөлөөр шагнагджээ.
Улсын хэмжээнд ЕБС-иудын дунд Монголын физикийн нийгэмлэг Улсын физикийн олимпиадыг зохион байгуулах хорооноос зохион байгуулсан Физикийн багийн олимпиадад Оюунлаг сургуулиа төлөөлөн оролцсон 6-р ангийн сурагч Б.Отгонбаяр ахлагчтай 6-р ангийн баг хоёрдугаар байр мөнгөн медиалиар энгэрээ мялаасан байна.
С.Дөлгөөн ахлагчтай 10-р ангийн физикчид гуравдугаар байр хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
Б.Зоригт ахлагчтай 9-р ангийн физикчид маань мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.
Шагнал хүртсэн сурагчиддаа баяр хүргэж Оюунлагийн мөнгөн шувуухай эрдмийн хөх тэнгэрт сурсан мэдсэн зүйлээрээ даль жигүүр хийн үргэлжийн өндөрт дүүлэн нисэхийн ерөөл өргөе.