活动蒙古语
"Өртөөчилсөн сэтгэл зүйн өдөрлөг" амжилттай боллоо!
本文以蒙古语发布。

"Өртөөчилсөн сэтгэл зүйн өдөрлөг" амжилттай боллоо!
2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Оюунлаг сургуулийн “Карьер Хөгжлийн Төв”–өөс 10–12 дугаар ангийн сурагчдад зориулсан "Өртөөчилсөн сэтгэл зүйн өдөрлөг"–ийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд сурагчид дараах өртөөнүүдээр оролцон өөрсдийн сэтгэлзүйн төлөв байдал, бие хүний онцлог-оо тодорхойлуулж, мэргэжлийн зөвлөгөө авсан юм:
1 Түгшүүр болон стрессийн түвшинг тодорхойлох
2 Геометрийн дүрсээр хүн зурах
3 Сэтгэц геометрийн тест
4 Бие хүний хэв шинж тодорхойлох тестүүд
Сурагчид дээрх 4 төрлийн сэтгэлзүйн тест-ийг бөглөж, өөрийн сэтгэлзүйн онцлог, стресс ба түгшүүрийн түвшин, зан төлөвийн хэв шинжүүдийг танин мэдэх боломжтой болсон бөгөөд хувь хүнд тохирсон зөвлөмжүүдийг мэргэжлийн багш нараас авсан юм.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын сэтгэлзүйн боловсролыг дэмжих, өөрийгөө танин мэдэх, эрүүл, зөв төлөвшилд хүрэхэд чухал хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал боллоо.





