活动蒙古语
ОЮУНЛАГ СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СПОРТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
“Оюунлаг” сургуулийн спорт өдөрлөг Буянт-Ухаа спорт цогцолборт 2022 оны 03 сарын 28-ы өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сурагчдын бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжих, тэдний спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилго дор олон төрөлт тэмцээнд 1-12-р ангийн 1200 гаруй сурагчид, 1-5-р ангийн эцэг эхчүүд багш нар, найз нөхдийнхөө уухайн түрэлгэн дор нэгдэн нягтарч, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын хүчээр спорт өдөрлөгт амжилттай оролцлоо. Тэмцээний шалгаруулалтын хувь хүүхдийг шалгаруулах бус, анги хамт олноор нь ангилал бүрээс шилдэг нэг ангийг шалгаруулсан нь онцлог байсан юм. Сургуулийн захиргаанаас бага ангийн сурагчдад батламж, Оюунлаг сургуулийн Логотой цамцыг гардуулж өгөв.
1-5-р анги, 7-8-р анги, 9-12-р ангийн 5 төрөлт буухиа тэмцээний шилдгүүд:
Ч.Дарьзав багштай 1в анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
Д.Цэвэлмаа багштай 2г анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
Ч.Сарантуяа багштай 3а анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
Г.Ганжаргал багштай 4г анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
Д.Бямбаа багштай 5а анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
О.Оюун-Эрдэнэ багштай 7в анги “Тэргүүн байр”, шилжин явах цом
Б.Сэрдамба багштай 10а анги “Тэргүүн байр”, шилжин явах цомын эзэд боллоо.
Спорт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан багш нартаа, бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг эцэг эхчүүддээ, анги хамт олноороо нэгдэн нягтарч оролцсон сурагчдадаа талархсанаа илэрхийлье.










