创办于 1999 · 蒙古国乌兰巴托

新闻新篇章:Oyunlag 现已成为剑桥国际学校。阅读公开信 →
Oyunlag
学生门户
设置
全部新闻

成就蒙古语

ОЮУНЛАГ СУРАГЧИД МААНЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СУРАГЧИД МААНЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОЮУНЛАГ СУРАГЧИД МААНЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Жил бүр уламжлал болгон явагддаг “Шинэ Зуун Билэг” бүрэн дунд сургуулийн нэрэмжит олимпиад нь сурагчдын I улирлын амралт буюу XI/8- XI/11 –ний өдрүүдэд математик, монгол хэл, хими-биологи, англи хэл, гар зураг зэрэг хичээлийн үндсэн стандарт болон гүнзгийрүүлсэн агуулгын хүрээнд явагдаж өнгөрлөө.

Энэхүү олимпиадад нийслэлийн тѳрийн ѳмчийн 20 , хувийн ѳмчийн 15 сургууль тѳдийгүй хѳдѳѳ орон нутгийн 10 гаруй сургуулиудаас нийт 2000 гаруй сурагч оролцжээ.

Тус олимпиадад Оюунлаг сургуулиас оролцсон сурагчдаас алтан медаль- 9, мѳнгѳн медаль-15, хүрэл медаль- 21-ийг хүртэж ѳндѳр амжилт үзүүллээ. Хичээл сургалтаар олж авсан мэдлэг чадвараа сорьж амжилт үзүүлсэн нийт сурагчдадаа баяр хүргэе.

全部新闻