公告蒙古语
Оюунлаг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурагч нэг бүрийнхээ төрөлхийн болон байгалийн үндсэн өгөгдөл,…
本文以蒙古语发布。

Оюунлаг сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн сурагч нэг бүрийнхээ төрөлхийн болон байгалийн үндсэн өгөгдөл, зан араншин, сэтгэл зүйн хэв шинж, харилцааны онцлог, чадамжуудыг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан сорилоор тодорхойлж гэр бүл, сургуулийн харилцааны орчинд зүй зохистойгоор хэрэглэх боломжийг нээх зорилгоор “Student Research” төслийг эхлүүлсэн билээ.
Уг төслийн хүрээнд генетик тестийн судалгаанд 2020-2021 оны хичээлийн жилд 1-р ангид болон нэмэлт элсэлтээр шинээр элсэн орсон сурагчид хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой.
Үндсэн үнэ 143,000 төгрөг ба тестийг манай сургуультай хамтарч ажилладаг Genetic Test Mongolia байгууллага 50,000 төгрөгөөр хамрагдана.
Genetic Test Mongolia байгууллага дээр очиж тест өгөх боломжтой эсвэл хамрагдах хүсэлтэй хүүхдийн тооноос хамаарч нэгдсэн журмаар сургууль дээр өгөх боломтой. Уг тестэнд хамрагдахыг хүссэн сурагчид 10-р сарын 30ны дотор ангийн багшид бүртгүүлнэ үү.
www.genetictest.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Лавлах утас: 75755050-2-2 холбоор холбогдоно.
Төслийн талаарх видео үзэх холбоос: https://www.youtube.com/watch?v=a9OKw-DDvu8&list=PLNZd_ghcISFh2K0lGREEWBQDyrTruSmr-&ab_channel=%D0%9E%D1%8E%D1%83%D0%BD%D0%BB%D0%B0%D0%B3%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D1%8C