活动蒙古语
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЦЭНГҮҮН
本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЦЭНГҮҮН
Оюунлаг сургууль үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монголын багш нарын 58 дахь баяр, Дэлхийн багш нарын 30 дахь баярын цэнгүүн "MPM EVENT HALL "-ийн хүлээн авалтын их танхимд болж өндөрлөв.
Энэхүү хүндэтгэлийн баярын зоог барих ёслолын арга хэмжээг Боловсрол телевизийн хөтлөгч Б.Болд хүрэлцэн ирж сэтгэл хөөрч омогштол хөтөлсний зэрэгцээ багш ажиллагсад маань баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэгдсэн, халгиж цалгиж, дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн боллоо.
Сүүлийн үед олны анхаарал татсан, олон шүтэн бишрэгчтэй, урлагийн од болсон Увертюра хамтлаг, дуучин Эрдэнэчимэг, Гэрэлчулуун, Халиун, Mrs.M, Ginjin, Lumino, MVCHI, Дашням, Чинболор, Ундрал, Реппер JASON, DESANT, Lumino хамтлаг, дуучин Зоригт, Хишигдалай, DJ GEZEG зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөн толилууллаа.
"ОЮУНЛАГ-25 ЖИЛ" Монголын багш нарын баярын цэнгүүний оргил үе нь сурган хүмүүжүүлэх ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан ажиллагсдаа сургуулийн захиргааны зүгээс шагнаж урамшуулав.Үүнд:
10-25 САЯ ТӨГРӨГӨӨР
Оюунлаг сургуулийг үүсгэн байгуулсан цаг үеэс эхлэн үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай тасралтгүй 10-аас дээш жил ажилласан дараах багш нарыг 10 саяас 25 сая төгрөгөөр урамшуулан шагнав. Багш Г.Ганжаргал,Б.Ариунзул Э. Осоржамаа, Ц. Буянт, Н. Уранбилэг, Д.Цэвэлмаа, С.Ариунтуяа, Б.Оюун-Эрдэнэ, Л. Цэрэнчунт, Г. Золзаяа Н.Алтанчимэг,Л.Пүрэвдорж, П. Цэнгэл, Ж. Хандармаа, Ц.Даваахүү нар
ТУРК УЛСЫН “АНТАЛИЯ ИСТАНБУЛ” АЯЛЛЫН ЭРХИЙН БИЧИГ
Сургалтын чанар үр өгөөжийг өндөр түвшинд ханган биелүүлж хамт олноо манлайлан ажиллаж буй дараах 25 багшид "Турк улсын АНТАЛИЯ ИСТАНБУЛ" намрын улирлын 8 хоногийн аяллын эрхийг олгож байна. Үүнд: багш Б. Сандуй, Х. Сувддарь, Б. Сэрдамба, Б. Уугантуяа, Ж. Цагаанчулуун, Б. Хас-Очир, Б. Мөнхцэцэг, Д. Баасандорж, Д. Бямбаа, М. Сүх-Эрдэнэ, Б. Батзориг, Т. Буянхишиг, Х. Мягмарсүрэн, А. Хулан, Б. Цэрэнпил, Д. Маралмаа, Л. Халиунсүрэн, Х. Энхтуул, Г. Оюундалай, Б. Цолмон, Г. Дамбарагчаа, Ц.Батхуяг , М.Дэлгэрдалай , Б. Уянзориг, Б. Лхамдарь нар
БНХАУ-ЫН ГУАНЖОУ ДАХЬ КАНТОН ФАЙР АЯЛЛЫН ЭРХИЙН БИЧИГ
Математик сонгон сурах бичиг хөтөлбөрийг зохион гаргаж сургалтын өндөр түвшинд хөтлөн явуулж буй дараах багш нарыг БНХАУ-ын ГУАНЖОУ хотын олон улсын намрын улирлын Кантон файр технологийн үзэсгэлэн үзэх 8 хоногийн аяллын эрхээр багш Н. Пүрэвбат, Б.Баярхүү, П.Билгүүн, А.Мөнхтөгөлдөр, Д.Батсайхан нарыг
БНХАУ-ЫН МАНЖУУР ХОТЫН ӨВЛИЙН АЯЛЛЫН ЭРХЭЭР
Сургуулийн хоол бэлтгэл үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг өндөр түвшинд ханган биелүүлж буй дараах ажиллагсдыг өвлийн улирлын амралтаар Тэнүүн Монгол ХХК-ны Манжуур хотын 8 хоногийн аяллын эрхээр Л. Бат-Эрдэнэ, Ч. Оюунцэцэг, М. Отгончимэг, А. Отгонцагаан, Ж. Нэргүйцэцэг, Н. Бадамцэцэг, Д. Нэргүй, Ж. Оюунцэцэг, Д. Сарантунгалаг, З. Батмөнх, У. Гүнсмаа, Ц. Нинжгарав, С.Наранцэцэг, Д. Удвал, Т. Мөнхбаяр, Ц. Доржпүрэв, Ж. Батзул, Д. Эрдэнэбаяр, Ч.Цэцэгээ нарыг
ЭЕШ-ИЙН МӨНГӨН УРАМШУУЛЛААР
2024 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр Монгол улсын хэмжээнд тэргүүн байрт оруулахад бодитой хувь нэмэр оруулсан дараах багш нарт мөнгөн урамшууллын шагналаар багш Р.Асхар, А. Дашжаргал, Д. Цэрэнжамц, Ц. Ойгонжаргал, Г.Пунсалмаа, Б.Уугантуяа, Б.Сэрдамба, Ж. Цагаанчулуун, Д. Баасандорж, Ц. Даваахүү, Ж. Хандармаа, Б.Оюун-Эрдэнэ, Л.Цэрэнчунт, Н. Уранбилэг нарыг
БШУЯ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 5-р ангийн тэнхимийн эрхлэгч Б. Мөнхцэцэг, БШУЯ-ны "Хүндэт жуух" бичгээр математикийн багш Б. Уугантуяа, Х. Сувддарь, Б. Сэрдамба нарыг
АSUS БРЭНДИЙН "VIVO" ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРООР
Ажлын бүтээмж, гүйцэтгэлийн чанар, санаачилга, бүтээлч байдлаараа бусдыг манлайлж яваа залуу багш нарын төлөөллийг ASUS брэндийн "VIVO" нөүтбүүкээр багш Д. Батхүрэл, Э. Мөнхтөр, П. Отгонжаргал, Clarence Calderon, Roden Cadampog нарыг
MI БРЭНДИЙН 50 ИНЧИЙН ЗУРАГТААР
Үйлчилгээний ажлын чанарыг дээд зэрэгт ханган биелүүлж буй дараах нэр бүхий ажиллагсдад "MI" брэндийн 50 инчийн телевизээр О.Энхтуяа, Д.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ нарыг
ГАРЫН БЭЛЭГ МӨНГӨН УРАМШУУЛЛААР
Одоо гавьяаны амралтад байгаа ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлж Говь брэндийн цамц мөнгөн урамшууллаар МУГБ Д. Дандар, Д. Цэрэн, Д. Бээжин, Б. Ганбат, С. Улаанхүү, Л. Эрдэнэцог, Р. Чимгээ С.Гантулга нар шагнагдав.
Ийнхүү хийж бүтээсэн, хичээж зүтгэсэн он жилүүдийнхээ талаар сэтгэл дүүрэн дурсамж, хийж бүтээх хүслээр хөглөгдсөн, бие биедээ итгэл, урам эрч хүч бэлэглэсэн сэтгэл дүүрэн баяр болж өндөрлөлөө.










