成就蒙古语
Оюунлаг сургуулийн 9-12-р ангийн волейболын аваргууд тодорлоо!
本文以蒙古语发布。

Оюунлаг сургуулийн 9-12-р ангийн волейболын аваргууд тодорлоо!
2025 оны 2-р сарын 25,26-ны өдөр Оюунлаг сургуулийн 9-12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, эв нэгдлээ харуулсан багууд маань ур чадвараараа өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Эрэгтэй төрөлд:
I байр – Н.Уранбилэг багштай 12б анги
II байр –Г.Дамбарагчаа багштай 11в анги
III байр -Т.Эрдэнэцэцэг багштай 11а анги
Эмэгтэй төрөлд:
I байр – Н.Уранбилэг багштай 12б анги
II байр – Б.Энхболор багштай 10г анги
III байр –Д.Батболд багштай 9г анги
Шилдэг тоглогчид:
Шилдэг эрэгтэй тоглогч- Э.Мөрөн (12б анги)
Шилдэг эмэгтэй тоглогч – Т.Энэрэллэн(10г анги)
Хамт олноороо эвлэлдэн нэгдэж, идэвх зүтгэлтэй оролцсон бүх ангиуддаа талархал илэрхийлж амжилт хүсье!










