全部新闻


学生蒙古语
Оюунлаг сургуулийн 9б ангийн сурагч С.Тэлмэн Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ
本文以蒙古语发布。

Оюунлаг сургуулийн 9б ангийн сурагч С.Тэлмэн Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртжээ
Монгол Улсын боксын спортын ууган гавъяат дасгалжуулагч Бумуудэнгээгийн Олзотын нэрэмжит Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 21-26-нд үргэлжилж шилдгүүдээ шалгарууллаа.
Нийт 44 байгууллагын 235 өсвөрийн эрэгтэй, эмэгтэй боксчид тус бүр 10 жинд хүч, хурд, авхаалж самбаагаа сорьсноос Оюунлаг сургуулийн 9б ангийн сурагч Соёмбын Тэлмэн 63+ жинд алтан медаль хүртэж улсын аварга боллоо.

