活动蒙古语
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН АНГИ ТАНХИМУУД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭР БҮРЭН ХАНГАГДЛАА
本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН АНГИ ТАНХИМУУД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧЭЭР БҮРЭН ХАНГАГДЛАА
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартын зөвшөөрөгдсөн төвшингөөс хэт өндөр байгаа нь ирээдүйд хүүхдүүдийн маань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх улмаар амьсгалын замын болон зүрх судасны, төв мэдрэлийн системд, хүүхдийн дархлаа өсөлт хөгжилтийн өвчлөл ихсэх аюултай байгааг мэргэжлийн байгууллагууд үргэлжийн анхааруулга сануулгыг өгсөөр байна. Иймээс сурагчдынхаа аюулгүй байдал эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургууль нь 2017 оны хичээлийн жилээс эхлэн анги танхим бүрд БНХАУ-ын “SHUMA” брэндийн агаар цэвэршүүлэгчийг анги танхим бүрдээ суурилуулсан билээ. Утааны улирал эхлэж байгаатай холбогдуулан агаар цэвэршүүлэгч бүрийн шүүлтүүрийг сайжруулан сольж өнөөдрөөс эхлэн анги танхим бүрдээ ашиглаж эхэллээ.
Тус үйлдвэрлэгч компаний өгч буй техникийн үзүүлэлт зөвлөмжөөр бол 112-138куб.м агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд 3-4 сарын хугацаанд агаар шүүгчийг солих ба тухайн тасалгааны агаарын чийгшил, хуурайшилт, агаарын бохирдолтын зэрэглэл пилтерийн солих санамж зэргийг багшийн гар утсан дээр суурилуулсан програмаар хянах боломжтой юм байна. Тасалгааны дотоод орчинд РМ2.5 тоосны бохирдол 93.7мкг/м3 байхад уг төхөөрөмжийг ажиллуулснаар 18мкг/м3 болж хэмжигдсэн нь чанарын стандартын хэмжээнээс 14мкг/м3-аар бага үзүүлэлтийг үзүүлдэг юм байна.
Нийслэлийн агаарын бохирдолтын өнөөгийн төлөв байдал, агаарын бохирдолтоос урьдчилан сэргийлэх дараах санамжтай танилцаарай.