活动蒙古语
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН ЦЭНГҮҮН
本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЛАГСДЫН БАЯРЫН ЦЭНГҮҮН
Дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь баярыг Оюунлаг сургуулийн багш ажиллагсад MILLENNIUM PLAZA-ийн хүлээн авалтын их танхимд хүндэтгэлийн баярын зоог барих ёслолын арга хэмжээг баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэгдсэн, халигаж цалгиж дэвэрч хөөрсөн сайхан цэнгүүн болж өндөрлүүллээ.
Энэхүү арга хэмжээг маань ТВ коктейл хамтлагийн гишүүн Энхбаяр хөтлөн
явууллаа. МУГЖ Т.Ариунаа, Увертюра хамтлаг, МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Мс Gumbo, Дуучин Мишээл, реппэр Цэцэ, Амьд хөгжмийн Логс хамтлаг ирж, бид бүхний баяр дээр баяр нэмлээ.
Шагнал хүртсэн багш нартаа баяр хүргэе
Олон улсын багш нарын баярын өдрөөр сурган хүмүүжүүлэх ажил үйлсээрээ өндөр амжилт үзүүлж, хамт олноо манлайлан ажилласан Оюунлагийн багш нарт маань шагналын хур буулаа.
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр: Математикийн багш Цэнгэл шагнууллаа.
Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр : Биеийн тамирын багш М.Сүх-Эрдэнэ, математикийн багш Ж.Цагаанчулуун, монгол хэлний багш Ж.Пагам, мэдээлэл зүйн багш Ц.Батхуяг нар шагнагдлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэсэн физикийн багш Н.Уранбилэг, биологийн багш Б.Оюун-Эрдэнэ, математикийн багш Б.Уугантуяа, Х.Сувддарь, монгол хэлний багш Х.Чимэдлхам, химийн багш Ж.Хандармаа, нийгмийн ухааны багш Ц.Даваахүү, англи хэлний багш Г.Оюундалай, химийн багш Т.Дандар нарыг тус тус мөнгөн шагналаар шагналаа.
Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж буй монгол хэлний багш Э.Дэлгэрцэцэг, мэдээлэл зүйн багш Ц.Батхуяг, англи хэлний багш А.Хээлэн, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Батням, монгол хэлний багш Э.Батжаргал, математик сонгоны багш М.Дэлгэрдалай нарын 6 багшийг тус бүр 1 сая төгрөгөөр шагнагдлаа.
ASUS брэндийн VIVO зөөврийн комюьтероор бага боловсролын багш Ж.Отгонжаргал, түүхийн багш О.Дашням, математикийн багш Г.Дамбарагчаа, биеийн тамирын багш Б.Цолмон, хятад хэлний багш Г.Амгаланбаяр, бага боловсролын багш Б.Цэндхүү, дуу хөгжмийн багш Д.Батзаяа, газар зүйн багш Б.Цэрэнпил, математик сонгоны багш Э.Энхтамир, бага боловсролын багш Д.Цэвэлмаа, англи хэлний багш
Т.Оюунбилэг, физикийн багш Р.Асхар нарын 12 багш тус тус шагнагдлаа.
Тус сургуульд ажиллаж гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ахмад багш Д.Бээжин, Д.Цэрэн, С.Улаанхүү, Л.Эрдэнэцог нарыг хүндэтгэн хүлээн авч, дурсгалйн зүйл, мөнгөн шагналаар шагналаа.
Математикийн багш Б.Сэрдамба Малайз хотноо болох мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах эрхээр шагнууллаа.
Ийнхүү шавь нар нь багшдаа, багш нар нь сургуулиараа бахархсан, бие биедээ итгэл, урам эрч хүч бэлэглэсэн баяр болж өндөрлөлөө.










