全部新闻







活动蒙古语
“Оюунлаг” сургуулийн багш нарын “Цасны баяр-2023" арга хэмжээ “SKY RESORT” цанын баазад 2023.01.27-ы өдөр болж өнгөрлөө…
本文以蒙古语发布。

“Оюунлаг” сургуулийн багш нарын “Цасны баяр-2023" арга хэмжээ “SKY RESORT” цанын баазад 2023.01.27-ы өдөр болж өнгөрлөө. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, дурсамж дурдатгал, инээд хөөр, аз жаргалтайгаар тэмцээн уралдаандаа баг хамт олноороо нэгдэн нягтарч байв. Хөтөлбөрийн дагуу уулын оргил, олс таталт, хөл бөмбөг, хөгжөөнт буухиа тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин багийнхаа алга ташилт, инээд хөөр, уухайн хүч нэмэн өрсөлдлөө. Хэзээ ч мартамгүй энэ л өдрийг цана чаргаар гулгаж цэвэр агаарт өнгөрөөв.






