活动蒙古语
“Оюунлаг” сургуулийн “Спортын бага наадам” амжилттай
本文以蒙古语发布。

“Оюунлаг” сургуулийн “Спортын бага наадам” амжилттай
болж өндөрлөлөө.
“Оюунлаг” сургуулийн спортын бага наадам “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн хөлбөмбөгийн ногоон талбайд 2018 оны 09 сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сурагчдын бие бялдрын өв тэгш хөгжлийг дэмжих, тэдний спортоор хичээллэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой уламжлалт олон төрөлт тэмцээнд 1-12-р ангийн 950 орчим сурагчид 20 багц медалийн төлөө багш нар, эцэг эх, найз нөхдийнхөө уухайн түрэлгэн дор нэгдэн нягтарч, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, эв нэгдэл, хамтын хүчээ үзүүллээ.
Энэ хичээлийн жилийн “Спортын бага наадам”-ын онцлог нь сургуулийн захиргаа тэмцээндээ зориулж, медаль захиалгаар хийлгэн анги хамт олон, сурагчдаа урамшуулсан явдал байлаа.
Бага, дунд, ахлах ангийн 5 төрөлт тэмцээнийг амжилттай зохион, чин шударгаар шүүн явуулсан “Оюунлаг” сургуулийн чадварлаг, дайчин, хөдөлмөрч, бүтээлч багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе