全部新闻
学生蒙古语
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ!
本文以蒙古语发布。

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРАГЧ ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ!
Манай сургуулийн 12B ангийн сурагч Т.Содбилэг АНУ-ын нэр хүндтэй DePaul University их сургуульд амжилттай тэнцэж, 128,000 ам.долларын тэтгэлэг хүртлээ
Дэлхийн боловсролын үүд хаалгыг нээж, олон улсын түвшний боловсрол эзэмших боломжоо баталгаажуулан, дүү нартаа үлгэр дуурайл болж буй эрхэм шавьдаа халуун баяр хүргэе
Мөн сурагчдынхаа хүсэл мөрөөдлийг бодит болгож буй Оюунлаг сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төв, нийт багш, сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье