成就蒙古语
Оюунлагийн шатарчид хүчтэй өрсөлдөгч болохоо дахин харууллаа
本文以蒙古语发布。

Оюунлагийн шатарчид хүчтэй өрсөлдөгч болохоо дахин харууллаа
Улаанбаатар хотод хувийн хэвшлийн бага, дунд, лицей төвшингийн сургалттай 94 сургууль үйл ажиллагаа явуулдаг билээ.
Дээрх хувийн сургуулиудын дунд "Цоглогхүү-2015" шатрын аварга баг шалгаруулах нээлттэй тэмцээн 2015 оны 03 сарын 07-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээн нь нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог, шинэлэг, содон тэмцээн болж өнгөрлөө.
Тэмцээнд шүүгч, багийн дасгалжуулагчаар оролцсон багш нар тэмцээний талар дүгнэн ярилцахдаа: Тус тэмцээн нь үр дүнтэй, сурагчдын шатрын спортын мэдлэг чадварыг хөгжүүлэх, ач холбогдлын хувьд өндөр төвшингийн зохион байгуулалт сайтай, цаашид уламжлал болгон явуулах нь зөв гэдэгт санал нэгтэй байлаа.
Нийт оролцсон багууд 2 хэсэгт хуваагдан хэсгээс шалгарсан багууд шатарчилсан тоглолтоор шалгаруулалт хийснээс "Оюунлаг" дунд сургуулийн Ш.Мандахнар багштай 1-12 ангийн эрэгтэй, эмэгтэй 24 сурагчтай баг хамт олон II байр эзэлж мөнгөн медалиар энгэрээ мялаалаа.
Эдгээр сурагчдаас толглолт тоглолт бүрдээ өрсөлдөгчөө 100% хожсон Ч.Чинтүшиг, Ч.Чингүүн, Ган-Эрдэнэ, Э.Мөнгөнтуяа, Т.Халиун, Одгэрэл, Наран-Од нартаа талархал илэрхийлье.
Оюунлагийн шатарчин хүүхдүүддээ оюун ухааны спортын өндөр амжилт хүсэн ерөөе.



