活动蒙古语
“Science Day” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
本文以蒙古语发布。

“Science Day” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүн гаргах, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлах, цэгцтэй зөв сэтгэх, багаар хамтран ажиллах чадварт суралцахзорилготой “Science Day” тэмцээн 6-9-р ангийн сурагчдын дунд 2025.03.20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлийн хүрээнд явагдаж,анги бүрийн бүх сурагч тэнцүү хуваагдан дараах даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдлөө:
3 дасгал ажил
1 туршилт
Туршилтын үр дүнг тайлбарлаж бичих
Сурагчдын авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, бие биенээ дэмжих, багаар хамтран ажиллах чадвар маш сайн байсан бөгөөд эн тэнцүүхэн өрсөлдлөө.
2024-2025 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиуд
- 6-р ангийн ангилал: Ц.Ойгонжаргал багштай 6Г анги– “Тэргүүн байр”
- 7-р ангийн ангилал: Р.Асхар багштай 7В анги–“Тэргүүн байр”
- 8-р ангийн ангилал:А.Дашжаргал багштай 8Г анги– “Тэргүүн байр”
- 9-р ангийн ангилал:Д.Батболд багштай 9Г анги– “Тэргүүн байр”
Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Байгалийн ухааны тэнхимийн багш нар, СӨУЗ-ийн багш, сурагчид, анги хамт олноо идэвхтэй, бүтээлчээр оролцуулсан бүх багш нартаа халуун баяр хүргэе!










