活动蒙古语
“Science Day” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
本文以蒙古语发布。

“Science Day” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүн гаргах, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлах, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой “Science Day” тэмцээн 2026.03.19-ны өдөр 6–9-р ангийн сурагчдын дунд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээн нь физик, хими, биологи, газарзүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлийн хүрээнд явагдаж, анги бүрийн сурагчид тэнцүү хуваагдан дараах даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдсөн юм:
3 дасгал ажил
1 туршилт
Туршилтын үр дүнг тайлбарлан бичих
Сурагчид авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, харилцан дэмжлэг, багаар ажиллах чадвараа маш сайн харуулж, өрсөлдөөнтэй, сонирхолтой тэмцээн боллоо.
2025–2026 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиуд:
6-р анги: Г.Нарангэрэл багштай 6А анги- Тэргүүн байр
7-р анги: Ба.Ариунзул багштай 7В анги- Тэргүүн байр
8-р анги: Г.Хулан багштай 8Б анги- Тэргүүн байр
9-р анги: Б.Оюун-Эрдэнэ багштай 9В анги- Тэргүүн байр
Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Байгалийн ухааны тэнхимийн багш нар, идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье!










