活动蒙古语
“ШИНЭ ЖИЛИЙН БАЯР”-2018
本文以蒙古语发布。

“ШИНЭ ЖИЛИЙН БАЯР”-2018
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг бэлгэдэн угтацгаая,
Амьдралынхаа баярт мөчийг инээд хөөр, аз жаргал, баяр баяслаар анги хамт олон, ачит багш нар, авьяаслаг ах эгч, өвлийн өвөө, цасан охидтой өнгөрүүллээ. Энэ хичээлийн жилд амжилт бүтээл, эзэмшсэн мэдлэг чадвар, төлөвшил хандлагаараа бусдыгаа манлайлсан шилдэг сурагчдадаа халуун баярыг хүргэсэн сайхан өдөр байлаа.
Шинэ жилийн баяр маань авьяаслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуураар эхэлж, сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан улиран одож буй 2018 оны ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулан нийт сурагчдадаа айлчлан ирж буй шинэ оны цогтой халуун мэндийг хүргэж, эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа II-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах журам гарчээ. “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль хүртсэн бяцхан сурагчдадаа сурлагын өрнүүн их амжилт хүсье. Цаашид олон сурагч “ОЮУНЛАГ” сургуулийн нэрэмжит медалийн эзэн болохын ерөөл тавилаа.
Хүүхдүүд та бүхэн минь
Сурсан мэдсэнээр баялаг
Сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай
Нүд дүүрэн инээмсэглэлтэй
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе.