公告蒙古语
С.Темирландаа сэтгэлийн дэм, хандив тусламж үзүүлцгээе!
本文以蒙古语发布。

С.Темирландаа сэтгэлийн дэм, хандив тусламж үзүүлцгээе!
ХАНДИВЫН ДАНС: ТӨРИЙН БАНК- 102 900 223 88
Facebook: www.facebook.com/loveandsupporttem
Утас: 94013120, 96724488
Хүүгийн ээжийнх нь захидлаас:
Хүүд маань хандив яагаад хэрэгтэй вэ гэж? Миний хүү Темирлан нь хамар залгиурын хорт хавдрын III үе гэсэн оноштой. Энэ онош нь дэлхийд хүүхдийн хавдрын 1%-ийг ч эзлэхгүй байгаа бөгөөд тун ховор тохиолддог юм байна. Миний хүүгийн хавдар нь хамрын хөндий болон залгиурын хооронд хүүхдийн тархи, нүд, чих зэрэг чухал эрхтнүүдэд нь маш ойрхон байрлалтай байгаа. Хүү маань туяа эмчилгээний өмнөх 4 курс хими эмчилгээг ХСҮТөвд амжилттай хийлгүүлж дууссан байгаа. Бид цааш нь үргэлжлүүлэн туяа эмчилгээг нь 1-р сарын 29н гэхэд эхлүүлсэн байх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ эмчилгээг нь Энэтхэг улсын Хавдарын мэргэшсэн эмнэлэгт хийлгэвэл илүү өндөр, 90-100% үр дүн өгөх учраас хүүгээ тус улс руу авч явах хүсэлтэй байгаа юм. Энэтхэг улсын эмнэлгийн зардал бусад хөгжингүй орнуудыг бодвол харьцангуй бага, тоног төхөөрөмж, технологи нь өндөр хөгжилтэй, дэвшилттэй байдаг юм байна. Манай Монгол улсын эмч нар маань үнэхээр эрдэм мэдлэг, авьяас чадвар нь өндөр. Гэвч, ХСҮТд ажилладаг ганц аппарат нь ойр ойрхон эвдэрдэг, эмчилгээний явцад эвдрэхгүй байх баталгаа байхгүй гэдгийг ард түмэн маань өөрсдөө надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа гэж бодож байна. Эх хүний хувьд бүрэн эдгэрэх боломжтой байгаа хүүдээ тэрхүү боломжийг цаг алдалгүй олгох хүсэлтэй байна. Би хүүгээ Өвлийн Олимпийн дэвжээнд Монгол улсынхаа далбааг бадрааж, олон улсын дэвжээнд эх орныхоо нэрийг алдаршуулж, авсан ач тусынхаа хариуг эргээд нийгэмдээ, ард түмэндээ буцааж өгөх чадвартай тийм сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлнэ. Тийм ч иргэн нь болно гэдэгт хүүдээ бүрэн дүүрэн итгэлтэй байна. Ийм сайхан авьяастай, сэргэлэн цовоо хүүхдийг аварья гэсэн үүднээс нинжин сэтгэлтэй Монголын ард түмэндээ хандаж, хүүд маань туслаач, өгөөмөр гараа сунгаарай гэж гуйж байнаа. Сайхан сэтгэлтэй та бүгдэд баярлалаа!

