公告蒙古语
СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
本文以蒙古语发布。

СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
БСШУЯ-ны сайдын 2014-5-14-ний өдрийн 203 тоот тушаал нь Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, түүнийг сургууль орчиндоо өмсөж хэвшүүлэх талаар гаргасан шийдвэр байдаг.
Өнгөрсөн жил СОР-1001 загварын формыг хүүхдүүд маань өмсөж хэрэглэх явцад 60% ноосон материал нь шаардлага хангахгүй байгаа гомдол эцэг эх, сурагчдаас удаа дараа гарсан байдлыг үндэслэн 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн “Бөртэ” ТӨААТҮГ-ын оёдлын үйлдвэрт захиалга өгч хийлгэх хамтын гэрээг байгууллаа. Иймээс 1-р ангид болон шинээр элсэн суралцаж байгаа сурагчид дүрэмт хувцасны үнийг өөрсдөө төлнө. Төлбөрийг сургалтын менежерт тушаана. Өнгөрсөн жил суралцаж байсан сурагчдын дүрэмт хувцасны зардлыг сургуулийн захиргаа 100% даах шийдвэр гаргасан билээ.
Бөртэ ТӨААТҮГ-аас 2016.08.24-25-ны өдрүүдэд Оюунлаг дунд сургууль дээр ирж сурагчдын хувцасны хэмжээг авна. Иймээс дараах хуваарийн дагуу сурагч та бүхэн ирж хувцасны хэмжээгээ өгнө үү.
· 1-4- р анги 2016.08.24-ний 9:00-16:00
· 5-12-р анги 2016.08.25-ний 9:00-16:00
Дүрэмт хувцасны үнэ:
№ Анги Дүрэмт хувцас Үнэ
1. 1-4-р анги Өмд ,жилет 71000 төгрөг
Юбка, жилет 65000 төгрөг
2. 5-8-р анги Өмд ,жилет 75000 төгрөг
Юбка, жилет 69000 төгрөг
3. 9-12-р анги Өмд ,жилет 82000 төгрөг
Юбка, жилет 77000 төгрөг
