创办于 1999 · 蒙古国乌兰巴托

新闻新篇章:Oyunlag 现已成为剑桥国际学校。阅读公开信 →
Oyunlag
学生门户
设置
全部新闻

活动蒙古语

Угтах ондоо бүтээлээр дүүрэн

本文以蒙古语发布。

Угтах ондоо бүтээлээр дүүрэн

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэрэлт ухаан тань мэдлэгээр баян
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.

Дунд ахлах ангийн шинэ жилийн баяр 2018 оны 12 сарын 27-ны өдөр боллоо. Авьяаслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуур, “Нойрсож буй үзэсгэлэн гоо” зохиолын дүрийн тоглолтоор эхэлж, сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан улиран одож буй 2018 оны урлаг, сурлага, спортын амжилт бүтээлийн талаар танилцуулж, сурагчдадаа айлчлан ирж буй шинэ оны галтай цогтой халуун мэндийг хүргэлээ. Эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хүмүүжил төлөвшлөөрөө хамт олноо манлайлж, үлгэрлэж байгаа II-V ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-хүрэл медаль, VI-IX ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-мөнгөн медаль, X-XII ангийн сурагчдыг “INTELLECTUAL STUDENT”-алтан медалиар шагнаж урамшуулах шинэ журмыг танилцуулж, VI-VIII ангийн “ТЭРГҮҮНИЙ сурагчид”-ыг шагнаж урамшууллаа.

全部新闻