活动蒙古语
Жил бүр уламжлал болон явагддаг намрын улирлын спортын бага наадам 2016-09-09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн…
本文以蒙古语发布。

Жил бүр уламжлал болон явагддаг намрын улирлын спортын бага наадам 2016-09-09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд болж өнгөрлөө.
Спортын бага наадам болох үед тэнгэр хангай хурц нараар шарсангүй, хур бороо ороогүй хүйтэн сэрүүн байсангүй тогтуун сайхан өдөр боллоо.
Уг спортын бага наадмын зорилго нь: сурагчдад бие бялдар, харилцаа, хамтран ажиллах чадварыг дэмжихэд чиглэсэн хүүхэд бүрийн оролцоог дэмжсэн олон төрөлт тэмцээнийг зохион байгуулах явдал юм.
Энэ өдөр хүүхэд багачууд маань холын зайн гүйлт, 60м, 100м, 4x100м, олс таталт, байрнаас харайлт зэрэг төрлүүдээр 50 алт, 50 мөнгө, 50 хүрэл медаль, багийн төрлийн 4 аваргын цомын төлөө хурд хүч, авхаалж самбаа, спортын техник үзүүлэлтээрээ уралдаж аваргуудаа тодрууллаа.
1-2-р анги, 3-5-р анги, 7-9-р анги, 10-12-р анги гэсэн ангилалаар явагдав.
http://oyunlag.edu.mn//medeedetail.php?id=100&newsid=16090002