EventsMongolian
2019.01.21-2019.01.25-ны өдрүүдэд “Оюунлаг” сургуулийн I-XII ангийн 900 гаруй сурагчдын эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар…
This story is published in Mongolian.

2019.01.21-2019.01.25-ны өдрүүдэд “Оюунлаг” сургуулийн I-XII ангийн 900 гаруй сурагчдын эцэг эх, эмээ өвөө, ах эгч нар уулзалтад ирж, сургуулийн шинээр барьсан бүтээн байгуулалт, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудтай танилцаж, анги удирдсан багш болон мэргэжлийн багш нартай уулзаж, хүүхдийнхээ амжилт ололт, зарим нэг сайжруулах саналуудтай танилцаж, үзэл бодлоо нээлттэй солилцлоо. “Сургуулийн орчин, сургалт дэндүү сайхан байна” гэсэн урмын үг, гэрэл гэгээтэй инээмсэглэл, харилцаа, хандлагаар илэрхийлж байсан хамгийн сайхан байлаа. “Оюунлаг” сургуулийн эрдэмтэн багш нар хүн бүртэй инээмсэглэн мэндчилж, найрсгаар хүүхдийнх нь талаар ярьж, хагас жилийн дүнгийн тодорхойлолтыг танилцууллаа. Багш бүр эцэг эхээс “Танд их баярлалаа” гэх урмын үгээр хөглөгдөж, цаашид ажиллах эрч хүчээр сэлбэгдэж байв. Богино хугацаанд ийм сайхан орчин, аливаа зохиож буй бүтээлч ажлууд нь ямагт бидний хүүхдийн төлөө зориулж байдаг талархаж байгаагаа сургуулийн удирдлагуудад уламжиллаа.
Өөрийн эрдэм мэдлэгээ цаг ямагт энхрий шавь нартаа түгээн дэлгэрүүлж байдаг ачит багш нартаа болон цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.