AnnouncementsMongolian
2021.04.03-аас 2021.04.18-ны ѳдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал” эрсдэлийн УЛААН түвшинд шилжих сан…
This story is published in Mongolian.

2021.04.03-аас 2021.04.18-ны ѳдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал” эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг УОК дэмжсэнтэй холбогдуулан 2021-2022 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн 1-р ангид элсэн суралцах сурагчдын бэлтгэл ангийн цахим ярилцлагын хариу 2021-03-30-нд илгээгдлээ. Цахим ярицлагад амжилттай оролцсон сурагчдын бүртгэл баталгаажуулалт 2021.04.01-ний 09:00-17:00 цагийн хооронд явагдахаар боллоо. Элсэн суралцах эрхээ авсан сурагч бүрийн эцэг эхийн бүртгэлтэй утасны дугаарт залгаж мэдээлэл хүргэсэн
Манай хамт олонд итгэл хүлээлгэн Оюунлаг сургуулийг сонгож элсэн суралцах хүсэлт гаргаж ярилцлагад оролцсон нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүддээ баярлалаа.
Элсэн суралцах эрхээ авсан сурагчдын эцэг эхийн аль нэг нь халдвар хамгааллын дэглэмээ баримталж и-мэйлээр очсон цагийн дагуу доорх бичиг баримтын хамт ирж бүртгэлээ баталгаажуулж гэрээ хийнэ. Мөн бэлтгэл ангийн сурах бичиг, дэвтэр, цүнх зэргийг сургуулиас ирж авна. Жич: Tа имэйлд ирсэн цагаасаа хоцорсон тохиолдолд нѳхѳж цаг олгогдохгүй ба таны хүүхдийн бүртгэл устгагдаж хүлээлгийн жагсаалтын хүүхдэд элсэн суралцах эрх шилжинэ.
1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
2. 2% цээж зураг
3. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
4. Бэлтгэл ангийн төлбөр 800.000₮, 1-р ангийн суудлын барьцаа төлбөр 1.500.000₮ нийт 2.300.000₮ төлсөн байх. Гүйлгээний утга дээр сурагчийн регистрийн дугаарыг бичнэ.
Оюунлаг сургуулийн сургалтын алба