EventsMongolian
2022.09.23-ы Баасан гарагт Оюунлаг сургуулийн Карьер хөгжлийн төв болон Америк улсын Utah мужийн “Snow College”-ийн төл…
This story is published in Mongolian.

2022.09.23-ы Баасан гарагт Оюунлаг сургуулийн Карьер хөгжлийн төв болон Америк улсын Utah мужийн “Snow College”-ийн төлөөлөгч 11,12-р ангийн сурагчидтай уулзалт, ярилцлага амжилттай зохион байгууллаа. Snow College нь Америкийн community college -удаас шилдэг коллежоор шалгарсан чанартай боловсрол олгодог ба сурагчдын амжилтыг эрхэмлэдэг, Student Success Rate буюу төгсөгчдийн амжилтаараа тэргүүлдэг, олон улсын оюутнуудад зориулсан олон төрлийн хөтөлбөртэйгөөс гадна, тэтгэлэг олгодгоороо онцлогтой сургууль юм. Хамтын ажиллагааны хүрээнд Оюунлаг сургуулийн сурагчид $100-ийн application fee - өргөдлийн хураамжийг төлөхгүй мөн $5.000-ийн scholarship тэтгэлэгт хамрагдахаар боллоо. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон өргөдөл гаргах сонирхолтой сурагчид Карьер хөгжлийн төвд хандаж, мэдээлэл аваарай.



