AchievementsMongolian
Амжилтын буухиа үргэлжилсээр…
This story is published in Mongolian.

Амжилтын буухиа үргэлжилсээр…
Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол Тэмүүлэл” сургууль, Монголын Роботын Боловсролын Нийгэмлэг хамтран зохион байгуулсан “MONGOBOT CHALLENGE 2026” роботын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө
Тус тэмцээн нь хүүхэд, залуучуудын дунд роботын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Тэмцээний ЕБС-ийн сурагчдын ангиллын DRONE RC төрөлд 6в ангийн сурагч А.Цэлмэг техник сэтгэлгээ, бүтээлч чадвараараа манлайлж, Тэргүүн байр эзэлсэн бахдам амжилт гаргалаа
Бахархам амжилт үзүүлсэн эрхэм шавьдаа болон бэлтгэн оролцуулсан Ц.Батхуяг багшдаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөр, уралдаан тэмцээнд нь улам их амжилт хүсье.
