AchievementsMongolian
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
This story is published in Mongolian.

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
Химийн шинжлэх ухааны сонирхолтой, гайхамшигтай агшинг гэрэл зурагт буулгах замаар шинжлэх ухааны гайхамшгийг олон нийтэд таниулах, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаанд дур сонирхолыг нэмэгдүүлэх зорилготой “Chemistry Photo – 2025” улсын 3-р уралдаанд хот, хөдөө орон нутгийн 59 сургуулийн 206 сурагчийн 430 бүтээл өрсөлдлөө.
Тэдний дунд “Оюунлаг сургууль”-аас маань 6–11-р ангийн 12 сурагч лаборант миний биеийн удирдлага дор амжилттай оролцлоо
2-р байр — Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
7Б ангийн сурагчид Х.Гантуяа, Б.Болортуяа, М.Бат-Амгалан нар “Зааны шүдний оо” туршилтаар 6–8-р ангийн төрөлд амжилт гаргалаа!
3-р байр — Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
8А ангийн сурагч А.Хангарьд “Lava Lamp” туршилтаар 6–8-р ангийн төрөлд амжилттай оролцлоо!
Сургуулийнхаа удирдлагууддаа лабораториудыг өргөжүүлж, тохижуулан, сурагчдын маань сурах орчныг сайжруулж өгч буйд гүн талархал илэрхийлье!
Нийт оролцсон хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт, улам их урам зориг хүсье!
Мөн хамтран ажилласан бүх химийн багш нартаа баярлалаа!
#OyunlagSchool #ChemistryPhoto2025 #АмжилтынБуухиа #ScienceIsFun #ProudMoment


