AchievementsMongolian
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
This story is published in Mongolian.
OYUNLAG INTERNATIONAL SCHOOL-ИЙН СУРАГЧИД “МӨНГӨН ТЭТГЭЛЭГ”-ИЙН ЭЗЭД БОЛЛОО!
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан “Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулах” ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Oyunlag International School-ийн сурагчид сурлагын өндөр амжилт, хичээл зүтгэл, хүмүүжил төлөвшил, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болсон байдлаараа онцгойлон үнэлэгдэж, “Мөнгөн тэтгэлэг” хүртсэн бахархам амжилтыг гаргалаа!
“МӨНГӨН ТЭТГЭЛЭГ”-ИЙН ЭЗЭД
11г ангийн сурагч О.Эмүжин
9в ангийн сурагч Б.Наранзул
7в ангийн сурагч Г.Билгүүдэй
Энэхүү тэтгэлэг нь сурагчдын маань эрдэм мэдлэгт тэмүүлэх хүсэл эрмэлзэл, тууштай хөдөлмөр, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл зоригийн үнэлгээ төдийгүй цаашдын сурлага, амжилтад нь урам зориг өгөх чухал үйл явдал боллоо.
Эрдэм номын их үйлсдээ шамдан суралцаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөсөн авьяаслаг, хөдөлмөрч сурагчдадаа халуун баяр хүргэе!
Мөн тэднийг мэдлэг боловсролоор чиглүүлэн, амжилтад хүрэх замд нь дэмжин ажилласан эрхэм багш нар, үргэлж урам зориг хайрлаж байдаг эцэг эх, асран хамгаалагчдад талархал илэрхийлье.
Сурагчдын маань мэдлэг боловсрол, хүсэл мөрөөдөл, ирээдүйн их амжилтын зам үргэлж гэрэл гэгээтэй байх болтугай!
OYUNLAG INTERNATIONAL SCHOOL — АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР!
#OyunlagInternationalSchool #АмжилтынБуухиа #МөнгөнТэтгэлэг #ШилдэгСурагчид #Боловсрол #БидТаНараарааБахархажБайна