EventsMongolian
Бага ангийн нээлттэй өдөрлөг амжилттай явагдаж өнгөрлөө
This story is published in Mongolian.

Бага ангийн нээлттэй өдөрлөг амжилттай явагдаж өнгөрлөө
Миний хүү, охин сургууль дээрээ өдрийг яаж өнгөрөөдөг, хичээл сурлагандаа яаж оролцдог бол, өөрийнх нь идэвхи юмыг сурах арга хандлагын хувьд бусад нөхөдтэй нь харьцуулахад аль төвшинд байдаг бол, хамт олныхоо дунд биеэ хэрхэн авч явдаг, бусадтай харьцахдаа өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэр хөгжсөн юм бол, багшийнхаа заасан хичээлийг ойлгодог болов уу гэх зэргээр эцэг эх бидний нарийн мэдэхгүй хүүхэдтэй холбоотой олон асуудал байдаг шүү дээ. Энэ талаар эцэг эхчүүд тун бага анхаарч хүүхэдтэйгээ хичээлдээ явсан уу, хичээлээ ойлгосон уу гэж ерөнхий зүйл л асуухаас хэтрэхгүй. Сайндаа л долоо хоногт нэг удаа багштай нь хальт уулзсанаа хүүхдийнхээ асуудлыг шийдчихлээ гэж бид өөрсдийгөө хуурсаар ирсэн нь нууц биш ээ.
Иймээс сургуулийн орчин дахь нэгэн өдрийн үйл ажиллагааг эцэг эхчүүдэд танин мэдүүлэх, таны хүү охин хичээл сургалтанд хэрхэн яаж оролцдог, ямар хэмжээний ачааллыг авдаг, хамт олныхоо дунд биеэ хэрхэн авч явдаг гэх мэтчилэнгийн олон асуудлыг бага ч болов танин мэдэх бололцоог эцэг эхчүүд та бүхэнд олгох үүднээс “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг бага ангийн сурагчдын хэмжээнд зохион байгуулж явууллаа.
Тус өдөрлөгт нийт эцэг эхчүүдийн 94% нь нэг өдрийнхөө ар гэр орон, ажил төрлөө зохицуулан идэвхитэй оролцож , хүүхдийнхээ нэг өдрийн хичээлд нь суух , завсарлагаанаар гимнастик хийх , хоолонд орох, ”Номын анд аян”, ”Эелдэг зөв боловсон харьцаа аян”-ы танилцуулга гэх мэт арга хэмжээнд оролцлоо.
Хүүхдийнхээ төлөө санаа тавин бид бүхэнтэй хамтран ажилласан нийт эцэг эхчүүддээ баярлалаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдийн санал бодол, үсэлт, хамтран ажиллах чиглэлээр гарсан бүхий зүйлийг судлан үзэж сургалт хүмүүжлийнхээ ажилд тусган хэрэгжүүлэх болно.
Эцэг эхчүүд маань дараах сэтгэгдэл санал бодлоо бид бүхэнд хүргүүлжээ.Та бүхэнд баярлалаа.Үүнд:
Сургуулийн хичээлийн шинэ барилга нь анги танхим нь саруулхан, давхар бүрийн 00-ууд нь том, хичээл сургалтын техник хэрэгслэл, лабарториуд, дуу хөгжмийн кабинет, урлаг зал , номын сан , цайны газар , биеийн тамирын зал зэрэг сургалтанд зориулсан бүхий л зүйлээр тоноглогдсон хүүхдийн сурах таатай орчинг бүрдүүлж өгсөнд эцэг эхчүүд бид бүхэндталархаж буйгаа дамжуулсан байна.
Багш нарын хичээл заалт, техник хэрэгслэл ашиглаж байгаа байдал,хүүхэдтэйгээ ойр ажиллаж бүх хүүхдийг мэдүүлэхийн төлөө чармайж байгаа хичээл зүтгэлийг үнэлж байна. Мөн бүх сурагчид нь дуу хөгжмийнхөө сургалтаар нот уншилт хоолойн дасгал даралтат хөгжмийг нэг хүн шиг дарж сурч байгаа , англи хэлний Америк Монгол багш нарын сургалтыг ихэд таашаажээ.
Зөвхөн хичээл сургалтаас гадна бүх сурагчдынхаа хүмүүжил төлөвшлийн тал дээр анхаарч "Номын анд аян", "Эелдэг зөв боловсон харьцаа аян" , "Үдийн хоол"-ны амт чанарыг өндөр хэмжээнд үнэлсэнд нийт багш ажиллагсдын урмыг хөглөсөн, ажлаа улам чанаржуулах сэтгэлийн сайхан дэм болсныг тэмдэглэхэд таатай байна.
Эцэг эхчүүд маань хичээлийн тохилог анги танхимийг улам сайхан болгох,тохижуулахад өөрсдийнхөө санал санаачилгаар “Хөгжлийн хандив”-ыг зохион байгуулж сургуулийн захиргаанд гардуулж өглөө.










