AnnouncementsMongolian
“Багш боловсролыг дэмжье” тѳслийн хүрээнд Ерѳнхий Боловсролын Оюунлаг сургууль, Mongolian Talent network ХХК, EDUTECH Х…
This story is published in Mongolian.

“Багш боловсролыг дэмжье” тѳслийн хүрээнд Ерѳнхий Боловсролын Оюунлаг сургууль, Mongolian Talent network ХХК, EDUTECH ХХК нар хамтран Англи хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа 4-р курсийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнууд 4-р курсийн төлбөрийн 100%-ийн тэтгэлэг авахын зэрэгцээ орчин үеийн технологи бүхий сургалтын орчинд өндөр ур чадвартай багш нараас зөвлөгөө авч, арга барилаас нь суралцаж дадлага хийх боломжийг олгоно.
Бүртгэлийн заавар:
1. Тэтгэлэг авах хүсэлтэй оюутан залуус 2021 оны 09-р сарын 07-ноос 09-р сарын 10-ы хооронд доорх линкээр орж анкет бѳглѳж илгээнэ.
Анкетын холбоос: https://forms.office.com/r/9yDfzVN2K3
2. 2021.09.11-ний ѳдѳр 10:00 цагт Оюунлаг сургууль дээр ѳѳрийн биеэр ирж Мэргэжлийн шалгалт ѳгнѳ.
3. Шалгалтын хариуг мэйлээр илгээх ба мэргэжлийн шалгалтад тэнцсэн оюутнуудад 2021.09.12-ы ѳдрийн ярилцлагын цаг мэйлээр илгээгдэнэ.
4. Ярилцлагад тэнцсэн оюутнууд 2021.09.13-ы ѳдѳр Оюунлаг сургууль дээр ирж гэрээ байгуулах цаг илгээгдэнэ.
Та бүхэнд амжилт хүсье!
Холбоо барих утас: 99905064, 99102128, 99102129
Цахим шуудан: hr@oyunlag.edu.mn
Веб сайт: www.oyunlag.edu.mn
Facebook: TeacherEducationSupport
Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, 13-р хороолол 43/3 байр